card

Бидний тухай

"ГОБИ ТРАВЭЛ" ХХК нь аялал жуулчлал болон барилгын зураг төсөл зохиох, боловсруулах чиглэлээр 1998 онд анх байгуулагдсан.

1999 онд Хот байгуулалт, барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр Барилга Архитектурын газрын ЗТ-18 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын зураг төсөл, интерьер, экстерьер, гадна тохижилтын зураг төсөл боловсруулах ажлыг хийж эхэлсэн.

2003 онд үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлэн дүүрэг, хороолол, аймаг сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах чиглэлээр Тусгай зөвшөөрлийн ЗТ-20-67/03 дугаартай гэрчилгээ авч, энэхүү зөвшөөрлийн хүрээнд  хот байгуулалтын төслүүд болон худалдаа үйлчилгээ, оффис, үйлдвэр , агуулах, сургууль, цэцэрлэг, контор зэрэг олон нийт, орон сууцны барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үйлчилгээг үзүүлж тасралтгүй 25дахь жилдээ ажиллаж байна. 
Энэ хугацаанд хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах чиглэлээр 30 гаруй ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын зураг төсөл, 100 гаруй барилга байгууламжийн загвар төсөл, ажлын зургийг боловсруулж, эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаанд захиалагч болон гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн.

Сүүлийн жилүүдэд олон улсын сүлжээнд хамрагдах, хүлээн зөвшөөрөгдсөн, 4-5 одтой зочид буудлын барилгын зургийг Австралийн архитектортай, орон сууцны хорооллын зураг төслийг БНХАУ, БНСУ-ын зураг төслийн байгууллагуудтай, дулааны цахилгааны станцын зургуудыг Хонгконг , Хятадын зураг төсөл, барилга угсралтын байгууллагуудтай, Японы засгийн газрын зээлийн хөрөнгөөр Төв аймгийн Хөшгийн хөндийд баригдаж буй олон улсын “Шинэ Улаанбаатар” нисэх буудлын иж бүрэн зураг төслийг Японы “АЗУСА СЕККЕЙ” компанийн мэргэжилтнүүдтэй, шинэ нисэх буудлын Монголын талын хөрөнгөөр баригдаж буй Захиргаа, ачаа таваарын байгууламж, засварын газрын зураг төслийг бие даан гүйцэтгэж, “Улаанбаатар хотын захиргааны шинэ цогцолбор”-ын төслийн ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “S.A.M.O.O” компанитай хамтран Монгол талын зөвлөхөөр ажиллаж, амжилттай хэрэгжүүлж дуусгасан нь өөрийн компанийн инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шинэ техник технологийг зураг төсөлд нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэж үзэж байгаа юм. 2022-2023 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Монгол улсын  Ерөнхийлөгчийн нэрэмжит "Президент спорт цогцолбор"-ын загвар зураг, ажлыг зураг  төслийг бие даан боловсруулсан бөгөөд тус төслийн хүрээнд Хятадын үндэсний Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн итгэмжилсний дагуу томилогдон ирсэн "Тонг Жи Их сургуулийн Зураг төсөл, судалгааны хүрээлэн"ХХК- төслийн судалгааны баг зураг төсөлтэй дэлгэрэнгүй танилцаж  хамтран ажилласан. 

2010 оноос барилга архитектурын зураг төслийг BIM дэмжигч ARCHICAD программ дээр боловсруулж ирсэн. 2022 оноос BIM дэмжигч Autodesk REVIT программыг бүрэн нэвтрүүлж барилга архитектур болон бусад инженерийн /барилга бүтээц, халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир ус, хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиолол, галын автоматик/ зураг төсөл боловсруулахдаа ашиглаж эхлээд байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн, нэгдмэл байдлыг эрхэмлэн, хэрэглэгчийн болон хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Хүн
  • Ёс зүй
  • Чанар 
  • Тасралтгүй хөгжих

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Бидний түүх