Үйл ажиллагаа
Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот, тосгоны газар зохион байгуулалт, барилгажилтын төсөл, тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төсөл, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж зэрэг олон талт зориулалт бүхий зураг төслийн иж бүрдлийн дагуу гүйцэтгэж байна.
Орон сууц, олон нийт, үйлдвэр, үйлчилгээ зэрэг олон төрөл, чиглэл зориулалт бүхий барилга байгууламжийн концепц - шийдэл архитектур, орон зайн төлөвлөлтийг норм дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, иж бүрэн ажлын зураг төслийг хийж гүйцэтгэж байна.
Газрын байршил, зориулалт, цаг уурын онцлог, хөрсний болон газрын гадаргуу зэрэг байгаль, орчны нарийвчилсан судалгаанд тулгуурлан тухайн газарт нийцэх ургамал, мод бут, тохижилтын элементүүдийг сонгосны үндсэн дээр цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болон спортын төрөл бүрийн талбай төлөвлөлтийг хийж, хүний амарч зугаалах, ая тухтай аюулгүй орчин бүрдүүлсэн төлөвлөлт хийхийг эрхэмлэн ажиллаж байна.
Монгол улсын барилгын хууль, барилгын норм болон норматив баримт бичиг, стандартын дагуу зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Олон улсын зөвлөх компанитай хамтран хэд хэдэн томоохон төслүүдийг амжилтай хэрэгжүүлсэн туршлагатай. Уул уурхайн хотхон, баазын төлөвлөлт, бүсчлэл, барилга байгууламж, үйлдвэрийн агуулах, талбайн зураг төсөл зэрэг бүхий л салбарт хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.